ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол Улсад Хүүхдийн анхны эмнэлгийн 90 жилийн ойг тохиолдуулан ойн #Энгэрийн_тэмдэг гардуулж, ойн арга хэмжээг эхлүүлэх ёслолын үйл ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагааг Коронавируст халдвар (COVID-19)-ын сэргийлэлтийн зөвлөмж, журмын дагуу гар халдваргүйжүүлэх, биеийн халууныг хэмжих, амны хаалт зүүх, оролцогч хоорондын зайг 1-2 метр байх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж зохион байгууллаа.
Ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Хүний Гавьяат эмч, АУ-ны доктор, Ерөнхий захирал Ш.Энхтөр нээж, төвийн зөвлөх эмч, ахмад эмч, ажилчид, тасаг, нэгжийн эрхлэгч, ахлах сувилагч нарын төлөөлөл оролцон ойн тэмдгээ хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Та бүхэндээ #ЭХ_ҮРСИЙН_ТӨЛӨӨХ_90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.#Баярлалаа_ЭХЭМҮТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна