Ливаны засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

ALs
2020 оны 8-р сарын 12 -нд

Өнгөрсөн долоо хоногт Ливаны нийслэл Бейрут хотын усан боомтод 200 орчим хүний аминд хүрч, 6000 хүнийг гэмтээсэн дэлбэрэлт болсон. 2700 тонн химийн бодисын дэлбэрэлт эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй хайнга мөн авилгад идэгдсэн нөхцөл байдалтай шууд холбоотой гэж үзэн, Ливаны засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгдээд байна. Даваа гарагт Ерөнхий сайд Хасан Диаб огцрох өргөдлөө Ливаны ерөнхийлөгчид гардуулсан байна.

Авилга, хээл хахуульд төрийн сүр бараа дарагдаад байгаагийн улмаас энэхүү дэлбэрэлт, осол боллоо гэж Ливаны ерөнхий сайд хэлж, ард иргэдийн хүсч буй өөрчлөн шинэчлэлтийг дэмжиж огцорч буйгаа дуулгажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна