Сарын эхний 10 хоногт төлөвлөснөөс 176 мянган тонн хүдэр илүү боловсрууллаа

ALs
2020 оны 8-р сарын 12 -нд

 Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний 8 дугаар сарын эхний 10 хоногийн үзүүлэлтийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ. Энэ сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэтийн уурхайчид уулын цул гаргалтыг  төлөвлөснөөс 26 мянган метр кубээр илүү гүйцэтгэж, 103.8 хувиар давуулан биелүүлсэн байна. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг 122.4 хувиар биелүүлэв. Өөрөөр хэлбэл, төлөвлөснөөс 176.6 мянган тонн хүдэр илүү олборлож, нийт 966.2 мянган тоннын гүйцэтгэлтэй ажиллажээ. 

     Харин баяжуулагчид 757.4 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлсэн байна. Энэ хугацаанд хүдэр дэх зэсийн агуулга 0.474 хувь буюу төлөвлөгөө 102.6 хувиар, молибдений агуулга 0.01830 хувь буюу 134.3 хувиар тус тус биелсэн дүн гарчээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.1 хувиар, молибдений металл авалтын төлөвлөгөө 103.8 хувиар биелсэн бол баяжмал дахь зэс, молибдений металл авалт 105.2-142.7 хувь хүрч биелсэн үзүүлэлттэй байна. Сарын эхний 10 хоногт хуурай жингээр 15298 тонн зэсийн баяжмал, 274 тонн молибдений баяжмал ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөө  102.5 хувиар, молибдений баяжмалын чанар 104 хувиар давж биеллээ.

М.Балжинням


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна