Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Ц.Шаравжамцыг томиллоо

ALs
2020 оны 8-р сарын 13 -нд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулагдаж, даргаар нь Ц.Шаравжамцыг томиллоо.

Шинэ засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар нь яамны бүтцээр найман жил ажиллаж, эргэн Биеийн тамир, спортын улсын хороо болж, Засгийн газрын тохируулагч агентлагийн бүтцээр Монгол Улсын Ерөнхий сайдын хамаарах чиг үүргийн хүрээнд ажиллахаар болж байна.

Ц.Шаравжамц нь 2011 онд Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас анхны Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх цол хүртсэн тамирчин билээ.

2012 онд тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж, 2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна