Улсын хэмжээнд 44.3 мянган эх амаржжээ

ALs
2020 оны 8-р сарын 13 -нд

Улсын хэмжээнд 2020 оны эхний 7 сарын байдлаар 44.3 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 599 (1.3хувь)-аар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 32.7 мянга (73.7хувь) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 720 (2.2хувь)-гоор буурчээ.

Нийт амаржсан эхчүүдийн 148 (0.3хувь) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 5 (3.5хувь)-гоор нэмэгдсэн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 7 сард 19.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6414 (24.7хувь)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 5461 (25.0хувь)-ээр, цусан суулгаар өвчлөгчид 1468 (52.5хувь)-өөр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 787 (30.4хувь)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна