БНСУ-ын Чежү мужаас эх орондоо буцах хүсэлтэй монгол иргэдийн судалгааг авч байна

ALs
2020 оны 8-р сарын 14 -нд

КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй, гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос шат дараатайгаар зохион байгуулсаар байна.

Энэ хүрээнд алслагдсан хот суурин, бүс нутагт байгаа иргэдээ хамруулах боломж бололцоог судалж, арга хэмжээний цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, амьдарч, сурч байгаа, эх орондоо буцах хүсэлтэй, хүндэтгэх шалтгаантай иргэдийн дунд судалгаа явуулж байгаа тул доорх хаягт хандан овог, нэр холбоо барих утас, И-мэйл хаягаа ирүүлнэ үү.

Судалгааг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 16-ны өдрийг дуустал авна. 

Утас: 051-465-9996 Факс: 051-465-9997
Фэйсбүүк: Consulate of Mongolia in Busan
И-мэйл: 45busan@gmail.com

 

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна