Нийгмийн чиглэлээр шийдлээ хүлээж буй зарим асуудалд анхаарч, дэмжихийг хүслээ

ALs
2020 оны 8-р сарын 14 -нд

Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өнөөдөр үдээс хойш тус үйлдвэрийн нийгмийн цехүүдээр орж, үйл ажиллагаатай нь танилцав. Байгуулагдсан цаг үеэсээ нийгмийн цогц хөтөлбөрийг үйлдвэрлэлийн бодлоготойгоо зэрэгцүүлэн хэрэгжүүлж ирсэн Эрдэнэт үйлдвэр дэргэдээ 10 гаруй нийгмийн цехтэй. Тэдгээрээр дамжуулан уурхайчид болон Эрдэнэтчүүдэд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, байгаль орчны чиглэлээр үйлчилгээ, үйл ажиллагааг хүргэж байна.

     Нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг зангидаж, ажиллагсдад чиглэсэн нийгмийн хөгжлийн болоод хамгааллын асуудлыг нэгтгэн хэрэгжүүлж буй Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат "Нийгмийн бодлогын хэрэгжилт" сэдвээр танилцуулга хийж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Мөн "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, Соёл, урлагийн цогцолбор, Орос сургууль, Спорт цогцолборын удирдлагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, шийдлээ хүлээж буй зарим асуудалд анхаарч, дэмжин ажиллахыг ТӨБЗГ-ын даргад уламжлав. Түүнчлэн, хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд бүтээн босгож буй Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.

 

 

 

 

М.Балжинням

Фото Б.Баттөгс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна