Өсвөрийн сагсчид “FIBA U17” 5х5 ур чадварын тэмцээнд оролцлоо

ALs
2020 оны 8-р сарын 14 -нд

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-гийн U17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (5x5) болохоор төлөвлөгдсөн байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.

Иймд ФИБА 5х5 төрлийн U17 хүртлэх насны тамирчдын дунд FIBA U17 Skill Challenge онлайн видео тэмцээнийг зохион байгуулж байна.

Азийн бүс нутагт Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй далайн бүсийн улсууд нэмэгдсэн ба манай эрэгтэй баг Иран, Тахити, Самоа, Шинэ Гвиней улсуудтай нэг хэсэгт орсон бол эмэгтэй баг Тайланд, Ливан, Тахити, Гуам зэрэг улсуудтай нэг хэсэгт өрсөлдлөө.

FIBA U17 насны Дэлхийн аваргад оролцох эрхээ авсан 16 баг шууд үндсэн хэсэгт өрсөлдөж байгаа бол манай улс нэмэлт эрхийн төлөө урьдчилсан хэсгээс ийнхүү өрсөлдөж байна. Тэмцээний дүн өнөөдөр /2020.08.14/ гарах ба Ази тивээс 2 улс эрхээ авч дэлхийн 16 улстай өрсөлдөх юм. Хэрвээ манай багууд дараагийн шатанд шалгарч чадвал бямба гарагт дараагийн тоглолтоо хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна