НӨАТ-ын сугалаагаар 2714 хүн 100 мянган төгрөгийн азтан боллоо

ALs
2020 оны 8-р сарын 17 -нд

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр боллоо. Тохирлоор 2020 оны долдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгосон баримтууд дунд сугалаа явуулсан юм.

Энэ хугацаанд нийт 55,880,459 баримт олгосноос 30,504,370 нь бүртгэгдэж сугалаанд оролцсон юм.

Долдугаар сарын тохирлоор

  • 30 мянган төгрөгийн азтан - 27467
  • 100 мянган төгрөгийн азтан - 2714
  • Нэг сая төгрөгийн азтан - 281
  • Гурван сая төгрөгийн азтан - 24
  • Таван сая төгрөгийн азтан - 1 тус тус тодорлоо.

Харин 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна