Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

ALs
2020 оны 8-р сарын 17 -нд

Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дагуу боловсролын байгууллагуудын хичээл,сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх болсонтой холбогдуулан, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүрэн хамруулах шийдвэр гаргасан.

Дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй болсныг мэдэгдэж байна.

Харин бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг:

  1. Шинээр элсэх 5 болон бусад насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт 2020 оны 08 дугаар сарын 17-оос 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд;
  2. Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус харьяа цэцэрлэг дээр ажлын цагаар зохион байгуулах болсон байна. 

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна