МҮОХ-ны тамга гардуулах ёслол боллоо

ALs
2020 оны 8-р сарын 17 -нд

Монголын үндэсний олимпын хорооны тамга гардуулах ёслол өнөөдөр боллоо. Уг ёслолыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Бээжин – 2008” олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүсэв.

Тус хорооны гишүүдийн ээлжит бус хурал өнгөрсөн баасан гарагт болж, Н.Түвшинбаярыг нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувь нь дэмжсэнээр ийнхүү сонгогдсон билээ.

Харин дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Биеийн тамир спортын хороо, Биеийн тамир, спортын газраар даргаар ажиллаж байсан Ч.Наранбаатар дэвшсэн юм. 

 








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна