Нийтийн албанд томилогдох 240 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

ALs
2020 оны 8-р сарын 18 -нд

Авлигатай тэмцэх газар 2020 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 240 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 282 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 457 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 240 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 227, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 5, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 8 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоогоор ажиллагаанд 217 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна