Монгол жүжигчид Холливудын ододтой хамтарсан киноны нээлт Монголд болно

ALs
2020 оны 8-р сарын 18 -нд

Монгол жүжигчид Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино энэ сарын 21-нд Монгол Улсад албан ёсны нээлтээ хийх гэж байна.  

Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч Монголчууддаа толилуулах гэж буй нь энэ юм. Тус кинонд жүжигчин, модель Б.Ганчимэг Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамтран гол дүрүүдийг бүтээсэн юм.

Зохиолч J.M. Coetzee /Ph.D/ нь 1940 онд Өмнөд Африкт төрсөн. Өмнөд Африк гаралтай Австралийн иргэн хэл шинжлэлийн ухааны доктор, зохиолч J.M. Coetzee нь 2003 онд “Waiting for the Barbarians” зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн. Түүний бүтээлүүд байгаль экологи, ан амьтан, үндэстэн ястан, уугуул соёлын өвийг хамгаалахад чиглэсэн байдгаараа онцлог юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна