Казахстан руу хийх нислэгээр Киргизэд гацсан 30 иргэнээ татан авна

ALs
2020 оны 8-р сарын 19 -нд

Улсын онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу наймдугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 31-ний өдөр АНУ-ын Сиаттл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн билээ.  Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр 2 нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм. Эдгээр нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчирна.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна