Австрали улс 25 сая иргэндээ вакцин үнэгүй хийнэ

ALs
2020 оны 8-р сарын 20 -нд

Оксфордын их сургууль, эм үйлдвэрлэдэг AstraZeneca компанитай хамтран коронавирусийн вакцин бүтээж байгаа ба туршилт сүүлийн шатандаа оржээ. Тэгвэл уг вакцин амжилттай болбол 25 сая хүн амтай Австрали улс бүх иргэндээ үнэгүй хийнэ гэж тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдлээ.

Австрали улсад коронавируст халдварын 29,989 тохиолдол бүртгэгдэж 450 хүн нас барсан ба 7000 гаруй хүн эмчлэгдэж байна. Викториа муж дахь тархалт өндөр байгаа бөгөөд энэ сарын эхээр тус бүсэд хорио цээрийн дэглэм тогтоож, гамшгийн бэлэн байдал зарласан.

Оксфорд болон АстраЗенека хамтарсан вакцин нь туршилтын сүүлийн шатандаа орсон таван вакцины нэг бөгөөд Австрали улс анх удаа вакцин худалдан авах гэрээ хийх юм.

Мөн Австрали АНУ-ын Бектон Дикинсон эм үйлдвэрлэлийн компанитай 100 сая ширхэг зүү, тариур авах 18 сая ам.долларын гэрээ хийсэн байна.

Эх сурвалж: BBC, CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна