Монгол Улсад хүүхдийн эмнэлэг үүссэний болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв үүсэж, хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй.
Тус ойн баяраа угтан ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмч нар Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл” төвийн 120 хүүхдэд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоог өчигдөр хийжээ.
“Тухайн үзлэг, оношилгоогоор эрүүл мэндийн тусламж шаардлагатай гэсэн хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шат дараалан эрүүлжүүлэн, эмчлэх арга хэмжээ авна” гэж ЭХЭМҮТ-ийн эмч Д.Чулуунхүү мэдээллээ.
Үзлэгт,
Гэрэл зургийг ЭХЭМҮТ-өөс авав
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна