Хакухо М.Даваажаргал албан ёсоор Японы иргэн боллоо

ALs
2020 оны 8-р сарын 20 -нд

Японы сумогийн бүх цаг үеийн хамгийн тод бөх, Их аварга Хакухо Монгол улсын иргэний харьяаллаас гарч иргэншлээ солих тухай мэдээлэл өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сараас гарсан.

Улмаар эл мэдээлэл баталгаажиж Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлэлээс татгалзах хүсэлтээ өгсөн нь ил болсон юм. Тэрбээр иргэншил солих болсон шалтгаанаа Япон улсад болох зуны олимпийн нээлтийн ёслолыг хийх зорилготой хэмээж байсан билээ.

Тэгвэл Хакухо М.Даваажаргал албан ёсоор Япон Улсын иргэн болж, иргэний паспортоо гардан авсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна