Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 268 иргэн эх орондоо ирлээ

ALs
2020 оны 8-р сарын 21 -нд

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ний 08:15 цагт Улаанбаатарт газардан 268 иргэн эх орондоо ирлээ.Улсын Онцгой комиссын  шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд есөн удаагийн нислэг үйлдээд байна. Өчигдөр /2020.08.20/ Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн ба Хонконг-УБ чиглэлийн онгоц өчигдөр орой буусан бол Истанбул-УБ чиглэлийн онгоц өнөөдөр ийнхүү газардлаа. Энэ нь 57 дахь тусгай үүргийн нислэг болж байгаа аж. Өнөөдрийн Истанбул-УБ чиглэлийн онгоцоноор
  • бага насны хүүхэдтэй гэр бүл 80
  • жирэмсэн эмэгтэй 14
  • өндөр настан, асран хамгаалагчтай 17
  • хөгжлийн бэрхшээлтэй 3
  • эрүүл мэндийн шалтгаантай 16
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 138 иргэн тус тус байгаа юм.
​Өнөөдөр ирсэн 268 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Амар", "Бижи" зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна