“Спутник V" вакцины гаж нөлөөнүүдийг нэрлэжээ

ALs
2020 оны 8-р сарын 21 -нд

 “Спутник V" коронавирусний вакциныг хэрэглэсний дараа бие чичрэх, өндөр хэмээр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, тунгалгийн булчирхай томрох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй аж.

“Вакцин хэрэглэснээс үүдэлтэй сөрөг гаж нөлөөнүүд нь гол төлөв хөнгөн эсвэл дунд зэргээр илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдэг вакцин тариулснаас хойш нэг, хоёр хоногийн хугацаанд үргэлжилж болдог. Эдгээр нь бие чичрэх, өндөр хэмээр халуурах, толгой өвдөх зэрэг богино хугацааны нийтлэг шинж тэмдгүүд болон тариулсан хэсэгт реакц өгөх байдлаар илрэх нь олонтаа” хэмээн вакцины зааварт дурджээ.

Ховор үед бөөлжих, хоол боловсруулах эрхтэн хямрах, хоолны дуршил буурах зарим үед тунгалгийн булчирхай томрох зэрэг шинж тэмдэг ажиглагддаг байна. Зарим өвчтөнд харшил өгч болзошгүй байдаг аж. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Н.Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн орлогч дарга Денис Логуновын өмнө нь мэдэгдсэнээр, "Спутник V" вакцины эмнэлзүйн туршилтанд оролцсон сайн дурынхны нэгээс нь ч ноцтой гаж нөлөө илрээгүй байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна