БНСУ-аас 268 иргэн эх орондоо ирлээ

ALs
2020 оны 8-р сарын 24 -нд

Улсын онцгой комиссын  шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 17 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд арван удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ эх орондоо авчирлаа. Энэ нь цар тахал гарснаас хойш үйлдэгдэж байгаа 59 дэхь удаагийн тусгай үүргийн нислэг юм.

Энэ нислэгээр нийт 268 иргэн эх орондоо иржээ. Үүнд бага насны хүүхэдтэй гэр бүл 68, жирэмсэн 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 14, хөгжлийн бэрхшээлтэй 8, эрүүл мэндийн шалтгаантай 18, хүндэтгэн үзэх шалтгаантай 134 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Винзоү, Кемпински, Жаргалант, Ворлд Монголиа гэсэн газруудад 21 хоног тусгаарласан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна