Гавьяат тамирчин Н.Төгсцогт чансааг тэргүүлжээ

ALs
2020 оны 8-р сарын 24 -нд

Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт шинэчилсэн чансааг тэргүүлжээ.

Тэрбээр ирэх есдүгээр сарын 19-нд Мексикийн Эдуардо Рамирестай “title eliminator” статустай тулалдана.

Уг өрсөлдөгч нь дөрөвдүгээрт бичигдэж байгаа аж. Дээрх тулаанд хэн ялсан нь цаашаа дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болох юм.

Н.Төгсцогтын хувьд Э.Рамиресийг ялбал өнгөрсөн хоёрдугаар сард оноогоор ялагдсан Гэри Рассельтай дэлхийн аварга цол, бүсний төлөө дахин тулалдах болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна