Дээд мэдрэлийн хэв шинжийн хувьд экстраверт(Гадагшаа чиглэсэн) болон интраверт (Дотогшоо чиглэсэн) гэж ангилдаг. Энэ нь Торлог идэвхижүүлэх систем (Reticular activating system) үйл ажиллагаатай холбоотой байдаг. Интравертүүдийн сэрлийн босго өндөр байдаг тул Торлогийн систем сэрэл авах нь бага, тиймээс зожиг ганцаараа байх дуртай, чимээгүй байхыг илүүд үздэг байна. Экстравертүүд сэрлийн босго нам тул нийгэмтэй харилцах дуртай, нийтэч байдаг байна.
Бие хүний тухай Айзингийн онолоор хүний зан аашыг 4-н темпраментээс гадна сэтгэл зүйн хувьд тогтвортой байдлаар нь тогтворгүй(Neurotic) *Холерик,*Меланхолик тогтвортой(Stable) *Сангвиник *Флегматик гэж ангилсан байдаг. Энэ нь лимбийн системийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд тогтворгүй хэв шинж стресст маш хүчтэй хариу урвал үзүүлж, удаан нөхөн сэргэдэг байна. Тогтвортой хэв шинжийн лимбийн систем стресст бага хүчээр хариу урвал үзүүлж, хурдан нөхөн сэргэдэг байна.
Спортын сэтгэл судлалын хувьд экставерт байх болон тогтвортой сэтгэл зүйтэй байх чухал ач холбогдолтой байдаг. Уулын спортоор хичээллэдэг хүмүүс нейротизм бага байдаг. Нейротизм өндөр байх тусам сэтгэл түгших, сандрах магадлал их болдог. Харин хоккей-оор хичээллэдэг хүмүүсийн экстраверт болон нейротизм өндөр байдаг. Энэ нь түрэмгий үйлдэл их байдагтай холбоотой байж болох юм.
Спортын сэтгэл судлал тамирчдын хувьд маш чухал бөгөөд манай оронд хөгжүүлэх шаардлагатай байна.
#Psyposts
Сэтгэцийн эмч М.Далайцэрэн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.6
Танд ирээдүй байна шүү улам их амжилт хүсье
Хариулах202.9.46.6
Мундаг эмчдээ баярлаж явдаг шүү
Хариулах202.9.46.6
Тамирчдад болон ер нь бүх л хүмүүс мэдэж авахад илүүдэхгүй мэдээлэл бна шүү
Хариулах202.9.46.6
Амжилт хүсье эмчдээ
Хариулах43.242.243.197
Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа
Хариулах202.9.46.110
Гоё мэдээ байна амжилт
Хариулах