Дан болон давхар автобус авах 21 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлнэ

ALs
2020 оны 8-р сарын 25 -нд

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх тухай хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн олонхийн саналаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зээллэг хэлбэрээр бүрдүүлж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахыг дэмжиж, тогтоолын төслийг батлав.

Тодруулбал, давхар, цахилгаан автобус 10 ширхэг, 36 ширхэг дан автобусаар парк шинэчлэл хийх юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Засгийн газар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд шаардлагатай 21 тэрбум төгрөг зарцуулах төсөв хөрөнгийн эрхийг нийслэлд өгсөн. Энэ дагуу нийслэл хот нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ажлыг хийж байна. Бидний харж байгаагаар цахилгаан автобусын зээлийн эргэн төлөлтийг түлшний хэмнэлтээс гаргана. Цахилгаан автобус дизель түлшнээс бага зардал гаргаж, хэмнэлт хийх учир 6 жилийн дотор зөрүүгээр нь эргэн төлөлтөө хийх боломжтой” гэв. 

Эх сурвалж: НЗДТГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна