“ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХҮҮХДИЙН ЭРЭМБЭЛЭН АНГИЛАЛТ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ALs
2020 оны 8-р сарын 25 -нд

өмжийг дагуу “ABCD” зарчмаар хүүхдэд яаралтай тусламжийг зохих ёсоор үзүүлэх, заах ур чадвартай сургагч багш бэлтгэх зорилгын дор Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгууд, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, ЭХЭМҮТ-ийн нийт 24 эмч, сувилагч нар сургалтад хамрагдлаа.
ДЭМБ-ын мэргэжилтэн В.Дэлгэрмаа сургалтад урилгаар ирж “Коронавируст халдвар (COVID-19)-ын өнөөгийн байдал, цар тахлын үеийн эрэмбэлэн ангилах яаралтай тусламжийн ач холбогдол” сэдэвт лекц уншин, хүүхдийн эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, ур чадвар сайжирснаар хүүхдийн эндэгдэл буурах, Корона вируст /COVID19/ халдварын үед цаг үеэ олсон чухал сургалт болохыг онцоллоо.
Сургалтыг ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА дарга, АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч А.Оюунчимэг, Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Т.Эрдэнэчимэг нар удирдан явууллаа.
Сургагч багш нар нь онол-практик хосолсон 3 өдрийн сургалтаар хүүхдийг эрэмбэлэн ангилж, амьсгал хямрал, таталт, шок, комын үед яаралтай тусламж үзүүлэх яаралтай тусламжийн үед шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглаж сурах ур чадварт суралцаж “ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХҮҮХДИЙН ЭРЭМБЭЛЭН АНГИЛАЛТ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ"-ийн сургалтыг заах ур чадварт суралцлаа.
Энэхүү сургалтын зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Хүүхдийн Сан, Эрдэмтэн багш нар, оролцогчдодоо талархал илэрхийлье.

Image may contain: 22 people, people standing and indoor


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна