ХАБЭА-н ажилтнуудын дунд “Биеийн тамир-Эрүүл мэнд” уралдаан боллоо

ALs
2020 оны 8-р сарын 25 -нд

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн ажилтнууд үйл ажиллагааныхаа тулгамдсан асуудлуудыг судалж, сайжруулах чиглэлээр  есөн баг болон ажиллаж байна. Мөн биеийн тамир, спортоор дамжуулан ХАБЭА-н ажилтнуудын багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл зөв хэвшлийг дэмжин төлөвшүүлэх зорилгоор энэ сарын 21-ний өдрийн 17 цагаас Эрүүл мэндийн зам дээр “БИЕИЙН ТАМИР - ЭРҮҮЛ МЭНД” уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдааны “100 метрийн буухиа гүйлт”, ”Бөмбөг залах”, “Дээс тоглох” төрөлдДЦС-ийн ХАБЭА инженерН.Мөнхбат,  ЗУЦ-ийн ХАБЭА инженерийн үүрэг гүйцэтгэгч  Л.Өгөөмөр,  ХАБЭА-н хэлтсийн хүнсний эрүүл ахуйч эмч Ц.Оюунгэрэл нар тэргүүн байрт шалгарлаа. Нийлбэр дүнгээр Т.Эрдэнэмөнх ахлагчтай “SfH”  баг түрүүлж талархал, мөнгөн шагнал хүртэв.     

                                                                                                                                                   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна