Сөүлийн Гьмчон дүүрэгт ажиллаж байсан Монголын ТАВАН ИРГЭН Ковид-19-ийн халдвар авчээ

ALs
2020 оны 8-р сарын 27 -нд

БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын 5 иргэн коронавирусын /covid19/ халдвар авсан болох нь наймдугаар сарын 26-ны өдөр тогтоогдсон гэдгийг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Тэднээс гадна  болон тэдэндтэй харилцаанд орсон 3 иргэнээс мөн халдвар илэрсэн бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн, холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч байгаа аж. 

Халдвар авсан иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн наймдугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна.

Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг Элчин сайдын яамнаас зөвлөж байна. Монголчуудын хамгийн ихээр оршин суудаг Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт коронавирусын дэгдэлт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байгаа тул БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, хувийн зай барих зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чанд хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна