Хичээлийн шинэ жилийн бэлэн байдлыг хангуулж байна

ALs
2020 оны 8-р сарын 27 -нд

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гурванажлын хэсэг томилон бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах үйл ажиллагааны бэлэн байдал хангагдсан эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 24-ний өдрөөс эхлүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар 9 сумын 10 ЕБС, 8 дотуур байр, 9 цэцэрлэг, тэдгээрийн ойр орчмын 21 хүнсний худалдааны цэгүүд нийт 48 объектод боловсрол, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандарт, хүнсний эрүүл ахуй, эрчим хүчний хяналтын чиглэлээр шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 100 хувь урьдчилан сэргийлэх шалгалтад хамруулна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна