Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Хаяаши Шиничирог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Элчин Зөвлөх Хаяаши Шиничиро үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцон цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ГИХГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна