Хэвний технологи шинэчлэгдсэнээр бүтээгдэхүүний чанар дээшлэв

ALs
2020 оны 8-р сарын 28 -нд

      Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хэвний технологи бүрэн шинэчлэгдэж,  ашиглалтад ороод даруй  3 сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэхүү шинэчлэлийн үр дүнд бүтээгдэхүүний чанар дээшилж,  ажилчдын ажлын ачаалал хөнгөрч, тэдний ажлын байрны нөхцөл сайжирчээ. Хуучин технологийн үед 13 төрлийн гологдол гардаг байсан бол одоо үүний 70-80 хувь нь буураад байгаа тухай тус цехийн инженер, технологич О.Майдаррагчаа ярилаа. Цутгамал бүтээгдэхүүний чанар сайжирснаар дараагийн боловсруулалтын зардал тодорхой хувиар  багасах аж. Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх энэхүү технологи нь элсийгдахин ашигладгаараа давууталтай юм. Тэд сардаа 600 тонн элс ашиглан хэв хийдэг байсан бол одоо үүний 80 орчим хувийг буцаан ашиглаж, багагүй хэмнэлт гаргаж байна. Цутгуурын цех 4000 шахам төрлийн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүний чанар дээшилж байгаа нь гаднын захиалга нэмэгдэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөхөд чухал нөлөөтэй юм. Тус хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэх, чанарын стандартаа мөрдөж ажиллах, импорт орлох бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, үр ашгаа өсгөх зорилго тавин амжилттай ажиллаж байна.

 

Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна