A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/admin/web/als.mn/public_html/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/admin/web/als.mn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 87
Function: get_all_weather

File: /home/admin/web/als.mn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/als.mn/public_html/index.php
Line: 146
Function: require_once

Хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг төсөвлөхөөр болов

Хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг төсөвлөхөөр болов

ALs
2020 оны 8-р сарын 28 -нд

УИХ-ын Пүрэв гарагийн чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжлээ. 

Тодруулбал, “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” УИХ-ын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг БСШУС-ын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй байсан юм. Харин чуулганы үеэр Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, санал гаргасан УИХ-ын гишүүн П.Анужин нар уг саналын талаар нэмэлт тайлбар хийснээр Төсвийн байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг нэмж тусгах нь зөв гэж олонх гишүүн үзсэн тул хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг нэмж тусгахаар боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна