​Нойрны асуудалтай хүмүүс анхаарлаа хандуулаарай

ALs
2020 оны 8-р сарын 31 -нд

 Судалгаагаар 10 хүн тутмын 1 нь нойрны хямралтай буюу шөнө унтаж чадахгүй хөрвөөх, өглөө босоод амарсан мэдрэмж төрөхгүй байх, өдрийн цагаар нойрмоглох, анхаарал сулрах, ядарч сульдах зэрэг зовиуртай байдаг байна.  Энэ удаад нойрны хямралтай хүмүүст зориулж дараах 6-н зөвлөмжийг хүргэж байна.  

1. Долоо хоногийн өдөр бүр унтаж, сэрэх тогтмол цагтай болох.  Бидний бие махбод өөрийн гэсэн биологийн цагтай байдаг. Тийм учраас унтах цаг тогтмол биш байвал нойрны хэмнэл алдагддаг байна. 

2. Унтахын өмнө хэзээ ч архи, каффейн(цай,кофе) хэрэглэ. Архи хэрэглэсэн үед илүү хурдан унтаж болох ч энэ нь нойрны хэмнэл алдагдуулах мөн маргааш эрт сэрэх шалтгаан болно.  

3. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь нойрны хэмнэлд сайн боловч, унтахын өмнө битгий хийгээрэй. 

4. Орыг зөвхөн унтах зорилгоор л ашигла. Орондоо ном унших, юм идэх, телевиз үзэх зэргийг битгий хийгээрэй. 

5. Тайвшир. Ирээдүйн тухай бодож санаагаа бүү чилээ. Халуун ванн-д хэвтэж, сайхан хөгжим сонсо. Тайвшруулах дасгалуудаас суралцах, өөрийгөө наран шарлагын газар байна гэж төсөөл таны гар нуруун дээр нарны туяа ээж байна гэж мэдэр.  

6. Хэрэв унтах гэсэн болохгүй байвал босоод ямар нэгэн юм хийгээрэй. Унтах гэж орондоо удаан хэвтэж өөрийгөө бүү хуураарай. Эрт унтаагүй нэг шөнө танд нөлөөлөхөөс илүү унтахгүй байх танд хэрхэн нөлөөлөх талаар санаа зовох нь унтахад улам хэцүү болгодог гэдгийг санаарай.

                                                                                                        Сэтгэцийн эмч М.Далайцэрэн


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.175
    2020 оны 9-р сарын 01 -нд

    Хэрэгтэй зөвлөгөө байнга өгч байдаг мундаг эмчдээ баярлалаа

    Хариулах