Олон улсын жүдо бөхийн холбооноос ээлжит тэмцээнүүдээ эхлүүлэхээ уламжиллаа

ALs
2020 оны 8-р сарын 31 -нд

Олон улсын жүдо бөхийн холбооноос "Ijf world judo tour" тэмцээнийг тун удахгүй эхлэх гэж байгааг уламжиллаа.

Тэдний төлөвлөснөөр ирэх аравдугаар сард Унгарын Будапештийн Их дуулга, арванхоёрдугаар сард Японы Токиогийн Их дуулга, 2021 оны нэгдүгээр сард Катарын Дохагийн Мастерс гэсэн гурван том тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Дурдсан гурван тэмцээнээс "Токио-2021" зуны олимпын эрхийн оноо олгох учиртай. Мөн 2020 онд тивийн холбоод бүс нутгийн хэмжээнд хэд хэдэн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо тэмцээний талаар албан ёсны мэдээллийг ойрын үед албан ёсоор өөрсдийн вэбсайтад нийтэлнэ гэдгээ зарлажээ.

Мөн тэмцээн зохион байгуулахдаа цар тахлын нөхцөл байдалд гаргасан зөвлөмж, шаардлага, стандартыг мөрдөж, гол нь тамирчдын эрх ашгийг тэргүүнд тавина гэдгээ илэрхийллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна