БНСУ өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ хоёрдугаар түвшин рүү шилжүүлжээ

ALs
2020 оны 8-р сарын 31 -нд

БНСУ-ын Сөүл хот өнгөрсөн 22-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ хоёрдугаар түвшин рүү шилжүүлжээ.

Хоёрдугаар түвшний хязгаарлалтыг өмнө нь зөвхөн Сөүлийн томоохон хэсэгт л мөрдөж байсан хэдий ч коронавирусийн дэгдэлт улс орон даяар тархсаар байгаа тул Засгийн газраас зай барих хатуу хориог орон даяар өргөжүүлэхээр болсон байна.

Эрүүл мэндийн сайд Пак Нын Ху Бямба гарагт /2020.08.22/ COVID-19-ийн нөхцөл байдлын тухай мэдэгдэл хийх үеэрээ “Вирусийн тархалттай холбоотой маш аюултай нөхцөл байдал үүссэн. Иймд улс даяар хөл хорионы хоёрдугаар түвшинд шилжүүлнэ ” гэж мэдэгдсэн байна.

Хорио цээрийн хоёрдугаар түвшний удирдамж өнгөрсөн ням гаригаас эхлэн Сөүл, Кёнги мужийн томоохон бүс нутагт, харин лхагва гарагаас Инчонд хэрэгжиж эхэлжээ. Хөл хорионы хүрээнд баар, саун, тоглоомын газар, фитнес зэрэг 12 газрын үйл ажиллагааг хориглож, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийг онлайн сургалтад шилжүүлсэн байна.

Эх сурвалж: bbc news


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна