АНУ-аас 254 иргэн эх орондоо ирнэ

ALs
2020 оны 8-р сарын 31 -нд

 Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 08 дугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн.

Тусгай үүргийн онгоц  ирэх 09 дүгээр сарын 02-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

 Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирэх бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-54, жирэмсэн-6, эрүүл мэндийн шалтгаантай-74, бусад шалтгаантай-80 иргэн байгаа юм.

 Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна