Улаанбаатар Токио чиглэлийн тусгай нислэгийг хойшлуулжээ

ALs
2020 оны 9-р сарын 01 -нд

“Улаанбаатар-Токио” чиглэлийн 9 дүгээр сарын 9-ний өдөр товлоод байсан тусгай нислэгийг 9 дүгээр сарын 12-ны өдрийн Бямба гарагт үйлдэхээр болжээ. 

Учир нь эх орондоо ирэх иргэдийг хүлээн авч, тусгаарлахаар төлөвлөж байсан зочид буудалд өвөлжилтийн бэлтгэл, засвар, үйлчилгээ зайлшгүй хийх болсонтой холбогдуулан тус нислэгийг хойшлуулжээ.

Нислэгийн цагийн хуваарийг удахгүй зарлах бөгөөд дээрх нислэгээр эх орондоо буцах хүсэлт гаргаад буй иргэдэд төвөг учруулж байгаадаа хүлцэл өчье гэжээ.

Эх сурвалж: Токио дахь Элчин сайдын яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна