“Хар сувдны нууц” киноны гуравдугаар анги хийгдэнэ

ALs
2020 оны 9-р сарын 02 -нд

“Хар сувдны нууц” инээдмийн уран сайхны кино 2015 онд үзэгчдэд хүрч байсан билээ. Тэгвэл "Uujim film" болон "Cm Yapim", "Fstudio"-ийн хамтын бүтээл “Хар сувдны нууц II” кино өнгөрсөн сарын 21-нд нээлтээ хийсэн. Тус бүтээлийн эхний ангийн зураг авалт Вьетнамд хийгдэж байсан бол хоёрдугаар ангийн зураг авалтыг Турк улсын нийслэл Инстанбулд хийжээ.

Тус бүтээлд “Мухар” Ганбаагийн дүрийг бүтээсэн соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтаншагай үзэгчиддээ зориулж, хийсэн фэйсбүүк шууд бичлэгийнхээ үеэр “Хар сувдны нууц” киноны гуравдугаар анги хийгдэнэ. 

Сонирхуулахад, найруулагч Ц.Амартүвшингийн бүтээл “Хар сувдны нууц II” киноны гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, У.Цогтбаяр, жүжигчин М.Намуунцэцэг, Ш.Энхжаргал,“Гурван сая инээд” шоуны ялагч Б.Жамъяандорж нар тоглосноос гадна туслах дүрийг гадны жүжигчид бүтээсэн аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна