Энэ сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлээр эх орондоо ирэх иргэдийн АНХААРАЛД

ALs
2020 оны 9-р сарын 03 -нд

Тусгай нислэгээр 250-265 иргэн зорчих боломжтой ч есдүгээр сарын 12-нд хийх Токио-Улаанбаатар чиглэлээр цөөн буюу 184 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн байна. Иймд тус нислэгээр буцах хүсэлтэй иргэд яаралтай холбоо барихыг Япон дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Мөн энэ сарын 21-ний өдөр үйлдэхээр төлөвлөж буй нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг тус ЭСЯ-наас давхар хийж буй бөгөөд одоогоор хүсэлтээ гаргасан иргэдийн тоо цөөн байгаа тул УОК-оос тус нислэгийг хойшлуулж, аравдугаар сард хийх тухай яригдаж байна.

Эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн тоо буурч, буцах хүсэлтээ удаа дараа хойшлуулах, цуцлах болсон тул цаашид тусгай үүргийн нислэгийн тоо цөөрч болзошгүйг буцах зайлшгүй шаардлагатай иргэд анхаарна уу.

Эх сурвалж: Токио дахь ЭСЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна