Цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй

ALs
2020 оны 9-р сарын 03 -нд

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифын талаар мэдээлэл өглөө. Тус хорооны дарга А.Тлейхан "Ковид-19 цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шинжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7%-аар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна.Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, үнэ тарифт өөрчлөлт орохгүй. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлуудыг, бууруулж хэмнэлт гаргаж ажиллана” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна