МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр триатлоны холбооны ерөнхийлөгчтэй уулзжээ

ALs
2020 оны 9-р сарын 03 -нд

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй тэргүүтэй МТрХ-ны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр талууд олимпын хөдөлгөөн, триатлоны спортын талаар санал солилцож, МҮОХ-ны шинэ ерөнхийлөгчид олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь ажлын амжилт хүслээ.

Уулзалтад МТрХ-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар нар байлцав.

Тэвчээр хатуужлын спорт триатлон нь 1974 оноос эхтэй харьцангуй шинэ төрөл боловч өдгөө дэлхийн 150 шахам оронд хөгжсөн, сая сая хичээллэгч, дэмжигчтэй, олимпын наадмын хөтөлбөрт 2000 оноос хойш байнга багтаж байгаа төрөл юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна