EBarimt-д бүртгэлтэй дансаараа дамжуулж 1072 хувьцааны НОГДОЛ АШГАА АВАХ ЗААВАР

ALs
2020 оны 9-р сарын 04 -нд

Ногдол ашиг авах арилжааны банкны дансаа үнэт цаасны компанид бүртгүүлээгүй “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг ebarimt системээр хүсэлт гаргаж “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХК-аар дамжуулан авах боломжтой боллоо.

Хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 хоногт таны ebarimt-д бүртгэлтэй дансанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг шилжиж орно.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 1800-1072 I 1072.ebarimt.mn

EBARIMT СИСТЕМЭЭР ХЭН НОГДОЛ АШГАА АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ ?

Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлээгүй иргэд авах боломжтой. Гэхдээ тухайн иргэний хувьд онлайнаар болон өөрт ойрхон, бөөгнөрөл үүсэхээргүй үнэт цаасны компанид дансаа нээлгэх эрх нь бүрэн нээлттэй байгаа юм. Үнэт цаасны компанид хувьцааны данс нээлгэснээр иргэн та цаашид бүх төрлийн хөрөнгийн зах зээлийн хувьцаатай холбоотой үйл ажиллагаанд оролцогч байх боломжийг өөртөө бий болгож байна гэсэн үг юм. Нэгэнт хувьцааны данстай, арилжааны банкны дансаа үнэт цаасны компанид бүртгүүлсэн иргэдийн хувьд тэрхүү дансаараа дамжуулан ногдол ашгаа авах юм. Дансаа нээлгэж амжаагүй иргэд цахим төлбөрийн баримтын систем /ebarimt/-аар дамжуулан хүсэлт гаргаснаар таны бүртгэлтэй банкны дансанд ногдол ашиг олгогдоно.

EBARIMT СИСТЕМЭЭР “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НОГДОЛ АШГАА ХЭРХЭН АВАХ ВЭ?



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.56
    2021 оны 4-р сарын 06 -нд

    Аль 3сард баталгаажсан гэсэн мөртлөө ягд одо хүртэл орку бгн

    Хариулах