1,072 хувьцааны ногдол ашиг дансанд ороогүй байвал хийх алхмууд

ALs
2020 оны 9-р сарын 05 -нд

"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 2019 оны ногдол ашиг 1,072 хувьцааны мөнгө өчигдрөөс эхлэн иргэдийн дансанд орж байна.

Үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 иргэний ногдол ашгийн мөнгийг арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн тухай "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" компаниас мэдээлсэн юм.

Хэрэв таны дансанд ногдол ашгийн мөнгө ороогүй байгаа бол дараах алхмуудыг хийх боломжтой.

1. 158989 тусгай дугаар руу регистрийн дугаараа/РД-ийн эхний хоёр үсгийг латинаар бичнэ/ илгээхэд танд байгаа хувьцааны хэмжээ болон үнэт цаасны данс нээлгэсэн компанийн нэр, холбогдох утасны дугаар ирнэ. Энэ дагуу тухайн үнэт цаасны компани руу холбогдоод лавлаж болно.

2. Ebarimt.mn системд бүртгэлтэй арилжааны банкны дансаа холбож, ногдол ашгаа авч болно.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна