Японд есдүгээр сард анх удаа 40 хэм давж халлаа

ALs
2020 оны 9-р сарын 05 -нд

Японы Нийгата мужид пүрэв гарагт Цельсийн 40.2 хэмийн халуун бүртгэгдсэн нь тус улсад есдүгээр сард тогтоосон хамгийн өндөр халуун боллоо. Японы тэнгисийн эргийн ойролцоо орших тус мужийн Санжо хотод өдрийн 14 цагаас хойш дээд түвшиндээ хүрч халсан байна.

Цаг уурчдын мэдээлснээр Номхон далайд үүссэн 9 дэх хар салхины нөлөөгөөр Япон тэнгисийн эрэг орчмын нутаг дэвсгэр огцом халсан гэнэ. “Майсак” нэртэй уг хар салхи Солонгосын хойгоос Япон тэнгисийг чиглэж, багагүй сүйрэл дагуулсан юм.

Нийгата мужийн Тайнай хотод пүрэв гарагийн 14 цагийн үед мөн 40 хэм хүрч халсан. Мөн Ямагата мужийн Цүрүока хотод 39.1, Ишикава мужийн Важима хотод 38.6 хэм халуун болжээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна