Б.Отгонсүх: Нийтийн тээврээр маскгүй зорчихгүй байхыг анхааруулья

Отгоо
2020 оны 9-р сарын 06 -нд

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, орлогч дарга Х.Булгаа болон тус газрын Хяналт шалгалтын хэлтсийнхэнтэй нийтийн тээврийн үйлчилгээ, цаг үеийн асуудлаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Нийслэлд 600-650 мянган иргэн нийтийн тээврээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдын аюулгүй байдал, үйлчилгээ, цэвэрлэгээг сайжруулан ажиллаж буй та бүхэнд баярлалаа. Гэхдээ бидэнд хийж сайжруулах ажлууд нэлээдгүй байна. Өнгөрсөн хугацаанд хоёр давхар автобусыг Монголд анх удаа оруулж ирлээ. Цахилгаан автобусыг Монголд анх удаа туршлаа. Парк шинэчлэлтийн хүрээнд 300 автобус, 200 хүүхдийн автобусаар шинэчлэлтүүд хийгдэх гээд явж байна.  Харин энэ одоо байгаа автобуснуудаараа  хэрхэн цэвэрхэн, аюул,  осолгүй, иргэдэд үйлчлэхэд анхаарч,  хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэй. 

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан зорчигчийн урсгал нэмэгдсэн.  Үүнийгээ дагаад их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлээ улам сайн хийж, тогтмолжуулах ёстой. Өнөөдөр улсын байцаагч нартайгаа хуралдаж байгаагийн нэг гол зорилго бол та бүхэн энэ цэвэрлэгээ, ариутгал дээр тогтмол явцын хяналтаа сайжруулж, хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Би өдөр бүр явцын мэдээллийг авч, автобусуудаар өдөртөө, өглөө, оройдоо зорчиж шалгаж байх болно.

Та бүхнийг 600 гаруй мянган хүнд үйлчил


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна