ЭМЯ-наас өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 604 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэлээ.
Манай улсад коронавирусийн 301 тохиолдол бүртгэгдсэнээс 296 иргэн эдгэрсэн бол 14 хүн эмчлүүлж буй юм.
Коронавирусийн халдварын цаг үеийн мэдээллийг ирэх долоо хоногоос эхлэн даваа, лхагва, баасан гарагт хийхээр болсон тухай ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээлсэн билээ.
Түүнчлэн бямба, ням гарагт мэдээлэл хийхгүй ба Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хаягаар товч мэдээллийг хүргэж буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна