Оюутнууд цахим картаа үйлчилгээний нэгдсэн төвд сэргээлгэнэ

ALs
2020 оны 9-р сарын 06 -нд

Их, дээд сургууль ирэх сарын 5-наас орох учраас оюутнуудад нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг шинээр олгох, сунгах ажлыг энэ жил оройтож зохион байгуулж эхэлжээ.

Нэгдүгээр курсын оюутнуудад нийтийн тээврийн цахим картыг шинээр олгоно. Их, дээд сургуулиуд шинэ картын захиалгыг 2020 оны есдүгээр сарын 1-11-ний хооронд оюутнуудаасаа авч байна. Захиалгын дагуу есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд картыг олгож эхэлнэ.

Харин 2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан оюутнууд сунгуулан ашиглана. Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж, картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт хураалгах юм.

Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Оргил нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Баянгол 3,4 хорооллын Имарт нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Баянхошуу дэд төв нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Нэмэлт мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын 70113032 утсанд хандан авах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна