Хүүхдийнхээ хувьцааны НОГДОЛ АШГИЙГ ebarimt-аар авах боломжтой

ALs
2020 оны 9-р сарын 07 -нд

EBarimt системээр дамжуулж 1072 хувьцааны ногдол ашгаа хүүхдэдээ авах боломжтой боллоо. Таны хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн болон ebarimt.mn сайтад хандан шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автоматаар холбогдоно.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ илгээснээр ногдол ашгаа авах боломжтой болно.

1. Хэрэв ebarimt системд бүртгэлгүй бол шинээр бүртгэл үүсгэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг авах боломжтой юу?

Боломжтой. Иргэн та www.ebarimt.mn вэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Хэрэв та www.ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнд нэвтрэх код, нууц үгээ мартсан бол ebarimt-д бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтой.

2. Өөрийн ebarimt-аар гэр бүлийн гишүүний “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг авах боломжтой юу?

Боломжгүй. Та өөрийн ebarimt-ийн аккаунтаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өөрт ноогдох хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Иймээс иргэн та www.ebarimt.mn вэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой.

3. Миний ebarimt-ийн бүртгэлийн мэдээлэл үнэн зөв боловч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах санал, асуулга ирэхгүй байгаа нөхцөлд яах вэ?

Нэгт: Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэдэд санал асуулга очихгүй бөгөөд та үнэт цаасны компанид бүртгүүлсэн дансаараа ногдол ашгаа авна. Хоёрт:Үнэт цаасны компанид бүртгэлгүй боловч асуулга ирэхгүй бол Та ebarimt аппликейшнаа шинэчлэх буюу update хийгээрэй.

4. Таны ebarimt-д “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах санал, асуулга ирэхгүй бол дараах шалтгаантай.

  • Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэд
  • Гадаадын иргэн
  • 2 болон түүнээс дээш аккаунттай иргэд
  • Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь дутуу аккаунттай иргэд
  • Капитал банк сонгосон иргэд
  • Регистрийн дугаараа буруу бүртгүүлсэн иргэд

5. Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа ebarimt-аар дамжуулан авах боломжтой юу?Иргэн та ebarimt сайтаар хандаж хүсэлт гаргах боломжтой.

6. 18-с доош насны иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа ebarimt-аар авч болох уу?Хэрэв та 18-аас доош насны иргэн бол www.ebarimt.mn cайтад хандаж шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автомаар холбогдох бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах асуулгыг баталгаажуулснаар та ногдол ашгаа хүлээн авна.

Дэлгэрэнгүйг 1072.ebarimt.mn сайтаас авна уу.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна