Халдварын эрсдлийг арилгах зорилготой 21 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

ALs
2020 оны 9-р сарын 07 -нд

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй цар тахлын үеийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулж, ажил эрхлэлтийг өсгөж, халдварын эрсдлийг арилгах зорилготой 21.0 сая ам.долларын 2 санхүүжилтийн гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.

Үүнээс 20.0 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг хугасалж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлнэ. Харин цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 1.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар коронавирустэй нүүр тулан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хамгаалж халдвараас сэргийлэх хэрэгсэлд зарцуулна.  

Эх сурвалж: Сангийн яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна