Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсэж, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна.
Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран E Police аппликейшнийг 2018 оноос нэвтрүүлээд байна.
Энэхүү аппликейшн нь upload буюу өмнө нь авсан болон засварласан зургийг оруулах боломжгүй бөгөөд зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд торгууль оногдуулах боломжгүй юм.
Анхааруулга: Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэхийг холбогдох хууль тогтоомжид хориглодог бөгөөд ингэх нь таны болон бусдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй учир жолоо барих үедээ зөрчлийг баримтжуулахгүй байхыг хүсье.
Зөрчлийн мэдээлэл нь хүчингүй болсон тохиолдолд иргэнд хүргэх хариу мессеж:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна