Энэ сарын 21-нээс нийслэлийн сургуулиуд ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛЭНЭ

ALs
2020 оны 9-р сарын 08 -нд

Есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх бол нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Харин аравдугаар сарын 4-нөөс эхлэн их, дээд сургуулиуд хэвийн горимоор хичээллэж эхлэх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дээрх хугацааг гаргасан бөгөөд бэлтгэл хангагдаж дууссан тул хэвийн хуваарийн дагуу хичээллэхээр болоод байгаа аж.

Цар тахалтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс хичээл эхлэх боловч долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гарсныг мөрдөж буй. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна