Маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ сарын 8-ны буюу маргааш оройны 20:00 цаг хүртэлх мэдээллээр Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байх аж.
2020 оны есдүгээр сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр:
Харин салхи 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Мөн энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байхыг мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна